БИДНИЙ ТУХАЙ
Манай "Хууль дээдлэх ёс" нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь 2022 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч профессорууд зэрэг хууль зүйн онол, хэрэглээний өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэшсэн хуульчдаас бүрдсэн чадварлаг, бүтээлч хамт олон бүхий сургалт, судалгааны байгууллага юм.
Бид байгуулагдсан цагаасаа хойш хууль зүйн салбарын судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох сургалтуудыг амжилттай явуулж байна.
Бидний үйл ажиллагааны нэг гол зорилго нь Монгол Улсын хууль зүйн салбарт чадварлаг хуульчдийг бэлтгэн гаргах юм. Үүний хүрээнд 2023 оноос эхлэн “Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх” урт, дунд, богино хугацааны “танхим-лаборатори”, “цахим-лаборатори” хосолсон сургалтыг зохион байгуулснаараа Монгол Улсад анхдагч бөгөөд цор ганц юм.
Түүнчлэн 2023 оноос эхлэн “Өмгөөлөгчийн шалгалтад бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулаад байгаа бөгөөд хууль, эрх зүйн бүхий л төрлийн сургалтыг хувь хүн, албан байгууллагын хүсэлтээр зохион байгуулж байна.