Эрх зүйч та:
- Ажил болон бусад шалтгаанаар шалгалтад бэлдэх цагаа хойшлуулсаар байна уу?
- Цаг тулган яаран бэлдээд сайн үр дүнд хүрэхгүй байна уу?
- Олон удаа шалгалт өгсөн ч нэг л болж өгөхгүй байна уу?
- Эхний шалгалтаараа өндөр оноо авч, цаг алдалгүй тэнцмээр байна уу?
- Тодорхой хөтөлбөр, төлөвлөгөөгүй хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй байна уу?
- Бодлого бодох аргачлалаа хэдий нь мартаж сэргээн санах, дахин суралцах шаардлагатай байна уу, эсхүл бүр эхнээс нь үр дүнтэйгээр, олон давтамжтайгаар суралцмаар байна уу?
- Богино хугацааны, нэг удаагийн сургалтад хамрагдах нь хангалтгүй/үр дүнгүй байна уу?
- Урт хугацаанд, системтэйгээр чанартай, сайн бэлдмээр байна уу?
- Шалгалтдаа эртнээс бэлдье гэвч хамтрах найз нөхөд, тохирох сургалт олдохгүй/зохион байгуулагдахгүй байна уу?
Тэгвэл бид танд “ХУУЛЬЧ”-ийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ГАНЦХАН УДААГИЙН ОРОЛДЛОГО-оор авах боломжийг олгож, дараах “ДУНД ХУГАЦААНЫ ТАНХИМ-ЛАБОРАТОРИ ХОСОЛСОН СУРГАЛТ”-ыг санал болгож байна.
- Танхимын хичээл:
- Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргачлал болон хууль хэрэглэх /хялбар, хурдан, зөв/ онол, арга зүйг салбар эрх зүйн мэргэшсэн хуульч профессор (нийт 4 багш)-ууд системтэйгээр зааж сурган, тохиолдолд дүн шинжилгээ хийх, бодлого бодох зэргээр ур чадварыг сайжруулна.
- 6 оролт /30 цаг/ танхимд хичээллэнэ.
- Лаборатори хичээл:
- Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх/бодлого бодох/ бодит дадлага хийх, жишиг шалгалт өгөх зэргээр ур чадвараа сайжруулна. Энэ нь суралцагчийн ойлголт, түвшинг тогтоохоос гадна дадлага хичээлээр анхаарах асуудлыг тодорхойлох зорилготой.
- 6 оролт /30 цаг/ лабораторид хичээллэнэ.
- Тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу сар бүрээр тухайн салбар эрх зүйн лекц, дадлага хичээл нэгэн зэрэг орно.
- Сорилгын болон бодлогын шалгалтад анхаарах зүйлс (ноу хоу);
- Шалгалтад оролцох (тэнцэх) арга зүй, цагийн менежмент;
- Шалгалтад бэлдэх бодит дадлага, бодит боломж: Хуульчийн мэргэжлийн шалгалтад анхны бус мэдрэмжээр, итгэл дүүрэн оролцоно;
- Боломжит цагийн хуваарь: Долоо хоног бүрийн Бямба гараг /Ажлын бус өдөр/-т тогтмол 5 цаг хичээллэнэ.