Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх сургалт цахимаар зохион байгуулагдах уу?
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх сургалт цахимаар зохион байгуулагдах боломжтой бөгөөд тун удахгүй "Урт хугацааны Цахим-Лаборатори хосолсон сургалт" зарлагдана.
Их дээдийн болон эчнээгээр төгссөн эрх зүйчид хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох боломжтой юу?
Боломжтой бөгөөд 2-оос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн байх шаардлагатай.
2024 оны Хуульчийн мэргэжлийн шалгалт хэзээ болох вэ?
Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтын товыг шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарладаг.
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх сургалтад оюутан болон бусад хүн хамрагдаж болох уу?
Тус сургалтыг сонирхсон хэн бүхэн хамрагдах, оролцох боломжтой.
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх Урт хугацааны сургалт хэзээ эхлэх вэ?
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх "Урт хугацааны Танхим-Лаборатори хосолсон сургалт" нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эхэлнэ.
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх сургалт 7 хоногт хэдэн удаа орох вэ?
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх сургалт нь 7 хоног бүрийн Бямба гарагт 1 удаа 5 цагаар явагдана.
Хуульчийн мэргэжлийн шалгалт ямар
төрөл, хэлбэрээр явагддаг вэ?
Хуульчийн мэргэжлийн шалгалт нь сорилго, бодлого гэсэн дарааллаар явагддаг.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын оноо, үнэлгээ?
Хуульчийн мэргэжлийн сорилгын шалгалт 40, бодлогын шалгалт 60 оноотой байна.
Үүнээс 70 ба түүнээс дээш оноо авч шалгалтад тэнцэнэ.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилгын шалгалтын даалгавар, түүнийг хийж гүйцэтгэх хугацаа?
Хуульчийн мэргэжлийн сорилгын шалгалт нь нийт 200 даалгавартай ба үргэлжлэх хугацаа 200 минут байна.
Хуульчийн мэргэжлийн бодлогын шалгалтын даалгавар, түүнийг хийж гүйцэтгэх хугацаа?
Хуульчийн мэргэжлийн бодлогын шалгалт нь дараах эрх зүйн салбарын хүрээнд 3 бодлогыг хийж гүйцэтгэнэ.
1.Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх эрх зүй, Захиргааны эрх зүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй;
2. Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй;
3. Иргэний эрх зүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй.
Нэг бодлогын бодох хугацаа 150 минут байна.
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх сургалт дахин зарлагдах уу?
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх дундын болон богино хугацааны сургалт зарлагдана.
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх сургалт ямар агуулгын хүрээнд явагдах вэ?
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх сургалт нь сорилго болон тохиолдол шийдвэрлэх хичээлийн хүрээнд явагдана. Энэ хүрээнд 5000 орчим сорилго, 74 тохиолдол дээр ажиллана.
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх "Урт хугацааны Цахим-Лаборатори хосолсон сургалт хэзээ эхлэх вэ?
Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх "Урт хугацааны Цахим-Лаборатори хосолсон сургалт" нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эхэлнэ.