254 ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтад заасан "Хуульчдын холбооны гишүүн байж, гишүүний татвар төлөх" үүргээ биелүүлээгүй, 2 сая төгрөгөөс дээш татварын үлдэгдэлтэй 254 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон гишүүнчлэлийн эрхийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаар тушаалаар хүчингүй болгожээ.