2023 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН СТАТИСТИК
2023 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад нийт 1323 оролцогч бүртгүүлснээс 1200 оролцогч шалгалтад оролцох эрхтэй болсон. Шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэг сорьсон сорилго ба эрх зүйн тохиолдол шийдвэрлэх бодлого гэсэн 2 үе шаттай явагдсан бөгөөд сорилгын шалгалтад 776 оролцогч тэнцэж, бодлогын шалгалт өгсөн. Үүнээс сорилгын болон бодлогын шалгалтын дүнгээр 70 ба түүнээс дээш оноо авч 203 оролцогч тэнцсэн.
Тэнцсэн оролцогчдоос эрэгтэй 76, эмэгтэй 127 хүн байна. Тус шалгалтаар дүгнэгдсэн хамгийн өндөр үнэлгээ нь 85.03 оноо байна.