
Энхбатын Түмэнбаяр
МӨХ-ны гишүүн, ӨмгөөлөгчМэргэжил эзэмшсэн байдал:
- 2011 онд Их Засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн;
- 2013 онд Их Засаг их сургуулийн Шинжлэх ухааны сургуульд Магистрын зэрэг хамгаалсан;
- 2012-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Заах арга зүйн курс.
Ажлын туршлага:
- 2011-2015 онд ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуульд туслах багш, багш;
- 2014 оноос Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Хуульч, Өмгөөлөгч;
- 2015-2019 онд ИЗОУИС-ийн Хууль зүйн Клиник сургалтын төвийн эрхлэгч;
- 2020 оноос хойш Өмгөөллийн "Эрдэнэс легал консалтинг" ХХК-ийн партнер;
- 2018, 2019 онд Монголын Хуульчдын Холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын дүгнэх комиссын гишүүн;
- 2021 онд "Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг сорилгын хураамж 2021" бүтээх ажилд сорил зохиох, хянах ажлын хэсэгт гишүүн;
- 2022 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгчийн шалгалтын комиссын гишүүн.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 2013 онд Хууль зүйн яам, Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн “Хууль зүйн сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх” сургалт;
- 2013 онд Хууль Зүйн Үндэсний хүрээлэнгийн “Хууль зүйн бодлого бодох аргачлал" сургалт;
- 2015 онд Нээлттэй нийгэм форум "Хууль зүйн Клиник сургалтын төвийг бэхжүүлэх нь" сэдэвт сургалт;
- 2016 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны "Хууль зүйн судалгааны арга зүй" сэдэвт сургалт;
- 2017 онд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хууль"-ийн сургалт;
- 2018 онд Монгол Улсын Их Сургуулийн "Дээд боловсролын сургалтын баримт бичиг боловсруулах арга зүй" сургалт;
- 2021 онд Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)- "Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэхэд өмгөөлөгчийн оролцоо" сэдэвт вэбинар сургалт;
- 2021 онд Монголын Хуульчдын Холбооны “Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр хуульч, өмгөөлөгчид зориулсан сургалт”.
Мэргэжлийн бүтээлүүд:
- 2013 онд Эрх зүйн онол, төрийн онолын нэр томъёоны тайлбар толь;
- 2014 онд Шүүхийн мэтгэлцээн гарын авлага;
- 2012 онд “Семинарын хичээлээр оюутны илтгэх ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт судалгааны ажил;
- 2013 онд “Эрх зүйн тайлбар, түүний онол, практикийн зарим асуудал” судалгааны ажил;
- 2014 онд Эрх зүйн хөтөч сэтгүүлд “Хууль тайлбарлах ажиллагааны эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” эрдэм шинжилгээний өгүүлэл;
- 2014 онд Ардын багш Б.Чимидийн нэрэмжит Үндсэн хуулийн эрх зүйн ЭШХ-д “УДШ хууль тайлбарлах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” илтгэл;
- 2015 онд Эрх зүй, төрийн онол сурах бичиг;
- 2017 онд МУ-ын гавъяат хуульч Ж.Авхиагийн нэрэмжит ЭШХ-д “Шударгаар шүүлгэх эрхэд тулгамдаж буй зарим асуудал” илтгэл;
- 2017 онд Эрх зүйн онол гарын авлага;
- 2018 онд Зөрчил шалган шийдвэрлэх эрх зүй хичээлийн гарын авлага;
- Эврика 2018 эрдэм шинжилгээний хуралд Сонгуулийн тухай хууль дахь эрх зүйн зөрчил шалган шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын зарим асуудал сэдэвт илтгэлээр салбарын шилдэг илтгэлээр шалгарсан;
- 2020 онд “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд “Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа ба тулгамдаж буй зарим асуудал” нийтлэл;
- 2023 онд "Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал гарын авлага" зэрэг бүтээлүүдийг бичиж хэвлүүлсэн.

Сүх-Очирын Тэгшжаргал
МӨХ-ны гишүүн, ӨмгөөлөгчМэргэжил эзэмшсэн байдал:
- 2006 онд Их Засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн;
- 2008 онд Их Засаг их сургуулийн Шинжлэх ухааны сургуульд Магистрийн зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 2006-2014 онд ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуульд туслах багш, багш;
- 2009 оноос Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Хуульч, Өмгөөлөгч;
- 2015 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Хуулийн хэлтсийн дарга;
- 2015-2023 онд ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуульд ахлах багш;
- 2021 оноос хойш Өмгөөллийн "Эрдэнэс легал консалтинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал;
- 2022 онд Монголын Хуульчдын Холбооны Зөвлөлийн гишүүн;
- 2022 онд Монголын Хуульчдын Холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн;
- 2016-2017 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн шинжээч;
- 2015 оноос хойш одоог хүртэл Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооны сургагч багш.

Мянгаагийн Наранцэцэг
МХХ-ны гишүүн, ХуульчМэргэжил эзэмшсэн байдал:
- 1982 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн Ухааны Факультетийг Хуульч мэргэжлээр төгссөн;
- 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд Магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 1982-2006 онд Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- 2006-2020 онд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- 2020 оноос Өмгөөллийн "Business law" хуулийн фирмийн зөвлөх;
- 2022 оноос Глобал Удирдагч Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш;
- 2014 оноос хойш одоог хүртэл Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооны сургагч багш бөгөөд 2000 оноос хойш шүүгч, өмгөөлөгч, бусад хуульчдад иргэний эрх зүйн чиглэлээр сургалт явуулсан.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 2000 онд ХБНГУ-ын "Иргэний хэргийн шүүгч - багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх курс"
Мэргэжлийн бүтээлүүд:
- Шүүгч - багш нартай хамтран гэрээний ба гэрээний бус үүрэгтэй холбоотой 16 ном хэвлүүлж, шүүгч нарын гарын авлага болгосон байна.

Отгонбаатарын Билгүүн
МӨХ-ны гишүүн, ӨмгөөлөгчМэргэжил эзэмшсэн байдал:
- 2021 онд ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн;
- 2023 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд Магистрант.
Ажлын туршлага:
- 2021-2023 онд Өмгөөллийн "Монгол Өмгөөлөгч" хууль зүйн фирмд Өмгөөлөгчийн туслах;
- 2022 оноос "Хууль дээдлэх ёс" ТББ-ын гүйцэтгэх захирал;
- 2023 оноос Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хуульч;
- 2023 оноос Өмгөөллийн "Цогц Өмгөөлөл" хууль зүйн фирмийн гүйцэтгэх захирал;
- 2025 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн.

Болдхуягийн Пүрэвсүрэн
МӨХ-ны гишүүн, ӨмгөөлөгчМэргэжил эзэмшсэн байдал:
- 2015 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн;
- 2018 онд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлчийн ахисан түвшний сургалт;
- 2019 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд Магистрын зэрэг хамгаалсан;
- 2024 онд Пенсильвани мужийн их сургуульд Магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 2015-2018 онд Монголын Хуульчдын Холбоонд Хууль зүйн мэргэжилтэн;
- 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын Үндэсний хөгжлийн газрын Концессын хэлтэст хуулийн мэргэжилтэн;
- 2019 оноос Глоб интернешнл төвд Хуульч;
- 2020 оноос "Флимбридж" ХХК-д Хуульч;
- 2022 оноос Санхүү, Эдийн засгийн их сургууль болон Глобал Удирдагч Их Сургуульд багш;
- 2017 оноос Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хуульч;
- 2020 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөлөгч;
- 2022 оноос Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн;

Батбаярын Түвшинтөгс
МӨХ-ны гишүүн, ӨмгөөлөгчМэргэжил эзэмшсэн байдал:
- 2017 онд ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн;
Ажлын туршлага:
- 2019 оноос Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Хуульч, Өмгөөлөгч;
- 2023 оноос Өмгөөллийн "Поларис" хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал.

Лхагвасүрэнгийн Эрдэнэхүү
МӨХ-ны гишүүн, ӨмгөөлөгчМэргэжил эзэмшсэн байдал:
- 2017 онд ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн;
- 2021 онд ИЗОУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд Магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 2017-2021 онд ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх зүйн тэнхимд багш;
- 2020-2021 онд ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төвд эрхлэгч;
- 2019 оноос хойш одоог хүртэл Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Хуульч, Өмгөөлөгч.

Бямбабатын Билгүүн
МӨХ-ны гишүүн, өмгөөлөгчМэргэжил эзэмшсэн байдал:
- 2017 онд ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
- 2017-2019 онд Өмгөөлөгчийн туслах;
- 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын Үндэсний хөгжлийн газрын Концессын хэлтэст хуулийн мэргэжилтэн;
- 2019 оноос Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хуульч, Өмгөөлөгч.